Сэтгэлийн зул

2019 оны 05-р сарын 02 өдөр, 13 цаг 48 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
baruun

2019 оны 05-р сарын 01-нд Увс аймгийн төдийгүй Монголын хөлбөмбөгт нөхөж баршгүй гарз тохиолоо.

Увс аймгийн 16 хүртэлх насны “Баруун-Од” клубийн хөвгүүд УАШТ-нд оролцоод буцаж явахдаа Завхан аймгийн нутагт авто осолд орж нэг тоглогч харамсалтайгаар ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.

Увс-Улаанбаатар-Увс чиглэлийн зорчигч тээврийн автобус 45 зорчигч тээвэрлэж явсны тэн хагас нь “Баруун-Од” клубийн тоглогч хүүхдүүд, багийн албаны хүмүүс байсан. Тэдэн дундаас багийн тоглогч Б.Очирбат, уг автобусны жолооч бурхны оронд заларсан, эмгэнэлт үйл явдал болжээ.

“Баруун-Од” клуб нь 2019 оны 16 хүртэлх насны УАШТ-ий дөрөвдүгээр байрт ороод явж байсан нь энэ юм. Увс аймгийн энэ насны хөвгүүд өнгөрсөн гуравдугаар сард Дархан-Уул аймагт болсон “Футзалын үндэсний цом” тэмцээнд түрүүлж, өмнөх жилүүдэд УАШТ-ээс мөнгөн медаль хүртээд байсан хүчирхэг баг билээ.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар багийн тоглогчид болон зорчиж явсан хүмүүс бэртэл авсан ч азаар дахин хүний амь эрсдээгүй гэнэ.

Бэртэл авсан тоглогчдод хурдан эдгэрэхийг хүсээд, бурхны оронд заларсан Б.Очирбат хүүд Монголын мянга мянган хөлбөмбөгчид, хөгжөөн дэмжигчдийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье. Дараа төрөлдөө мундаг хөлбөмбөгчин болон мэндлээрэй.

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ

MONGOLIAN FOOTBALL FEDERATION

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх