Хөвсгөлийн Рашаант суманд 11 настай охин сураггүй алга болжээ

2019 оны 05-р сарын 02 өдөр, 12 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
sdgbdsffdhdfhj

Хөвсгөл аймгийн Рашаант сумын Цэнгэл багт тус сумын харьяат иргэн Б-гийн 11 настай охин Х. сурагчдын дотуур байрнаас 4 дүгээр сарын 30-ны оройн 19 цагийн орчимд гараад сураггүй болсон байна.

Тус сум дахь цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр ахлуулсан орон нутгийн 80 иргэн явганаар 4 дүгээр сарын 30-ны өдрийн 21 цагаас эхлэн 5 дугаар сарын 1-ний өдрийн 21 цагийн хооронд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын 7 алба хаагч, нутгийн иргэдийн хамт Рашаант суманд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Охиныг үзсэн харсан хүн байвал 9831-0947 8989-5765 холбогдоно уу

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх