“Монгол Улсын хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагт” үзэсгэлэн нээгдлээ

2019 оны 05-р сарын 02 өдөр, 11 цаг 16 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
59503741_2324896884453313_7919412861913268224_o

ХХ зууны Монголын сэргэн мандалтын эхийг тавьсан Цагаагчин гахай жилийн Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, Монгол Улсын хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагтын түмэн өлзий гийсний тэгш баясгалант 150 жилийн ой энэ жил тохиож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагтын түмэн өлзий гийсний 150 жилийн ойг улс даяар тэмдэглэх ажлын хүрээнд зохион байгуулж буй олон талт арга хэмжээний нэг нь “Монгол Улсын хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагт” сэдэвт үзэсгэлэнг толилуулахаар Архивын ерөнхий газар, Монголын үндэсний музей, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчлэн хийдийн Эрдэм соёлын хүрээлэнтэй хамтран бэлтгээд байна.

Тус үзэсгэлэнгийн нээлтэд Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар, ШУ-ны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Богд хааны ордон музейн захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Эрдэнэбаатар, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц нар болон бусад зочид, төлөөлөгч нар оролцсон юм.

59106257_2324898194453182_1291245122557575168_o

59681805_2324897454453256_1414050164674396160_o

Наймдугаар Богд Жавзандамба хутагт нь нийт монголчуудын бурхан шашны тэргүүн, оройн чимэг охь манлай төдийгүй 1911-1915 онд Монгол Улсын шашин төрийг хослон барьсан хаан, 1915-1920 он, 1921 он таван сарын хугацаатай автономит гадаад Монгол Улсын хаан, 1921 оны долдугаар сараас 1924 оны тавдугаар сар хүртэл Монгол Улсын хэмжээт цаазат хаанд өргөмжлөгдсөн төрийн тэргүүн байлаа. Хутагтын амьдрал, үйлс нь Монголын үндэсний тусгаар тогтнолыг сэргээн бататгаж, олон улсаар хүлээн зөвшөөрүүлэх, Шарын шашныг цэвэр ариунаар мандуулан, монголчуудын оюун санааг хиргүй тунгалаг байлгахад зориулагдсан юм.

“Монгол Улсын хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагт” сэдэвт үзэсгэлэнд хутагтын эдлэл хэрэглэл, намтар цадиг, бүтээл туурвил, шашин ном, төр ёсны үйлд холбогдох айлтгал, зарлиг лүндэн, захидал, харилцсан бичиг зэрэг баримт бичгүүд, ховор нандин гэрэл зургуудын цуглуулгаас бүрдсэн түүхийн нэн үнэ цэнэтэй нийт 60 гаруй архивын баримт, эд өлгийн зүйлсийг байршууллаа.

58659915_2324888771120791_2137626423177773056_n

Энэхүү үзэсгэлэн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 31-ний өдрийг хүртэл Монголын үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд байрлах бөгөөд сонирхсон иргэд үнэ төлбөргүйгээр сонирхож болно.

Та бүхэн таалан болгооно уу.

58691946_2324897321119936_4477769487893921792_o 58883164_2324897437786591_340427122289934336_n 59106170_2324897341119934_5671728262552748032_o

58691946_2324897321119936_4477769487893921792_o

59555534_2324897011119967_1804453676744441856_n 57331464_2324897087786626_2918270577863032832_o 58711590_2324896891119979_1494556857031720960_n 58740066_2324897177786617_3137225820179791872_o 58835399_2324897157786619_4712567193823346688_o 58870205_2324896817786653_5595257920330661888_n 59189022_2324897021119966_5614984881214849024_n

Эх сурвалж: Архивын ерөнхий газар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх