МУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газар, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Биеийн тамир спортын газар хамтран зохион байгуулж буй “СПОРТ БА ХӨГЖИЛ” төвийн бүсийн аймгуудын сургалт эхэллээ. Өмнөговь, Дундговь, Төв, Дархан-Уул аймгууд оролцож байгаа юм. Биеийн тамир спортын тухай хууль, төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого чиглэл, гадаад харилцаа, төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа зэрэг чухал сэдвээр үргэлжилнэ.
Өмнөговьчууд тамирчид, биеийн тамир спортын салбараа дэмжиж сүүлийн жилүүдэд олон улсын чанар стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбай, сургуулиудад спорт заал, Спортын төрөлжсөн сургалттай сургууль байгуулж ашиглалтад оруулсан бол нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх чиглэлээр “Өглөөний дасгал”-ыг 8 дахь жилдээ, “Нийтийн бүжиг” 3 дахь жилдээ, “Ахмадын өглөөний дасгал”-ыг анхны жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.