Спортын дөрвөн төрөлт тэмцээнд АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС амжилттай оролцлоо

2019 оны 05-р сарын 01 өдөр, 22 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
58728049_2324696267806708_3000341175187013632_n

Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагуудын төв аппаратын ажилтан, алба хаагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг спортын наадам 2019 оны 04 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

Энэ жилийн спортын наадмыг Дотоод хэргийн их сургууль түүхт 85 жилийн ойгоо угтан зохион байгуулсан бөгөөд нийт 13 байгууллагын 12 багийн 400 гаруй тамирчид спортын дөрвөн төрлөөр буюу шатар, олс таталт, волейбол, сагсан бөмбөгийн төрлөөр оюун ухаан, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. Мөн байгууллагуудын удирдлагуудын дунд дартсын тэмцээн зохион байгуулж байр эзлүүллээ.

Тэмцээн маш өрсөлдөөнтэй, нөхөрсөг болж өндөрлөн төрөл тус бүрт шилдгүүдийг тодруулсан бөгөөд Архивын ерөнхий газрын хувьд Волейболын төрлөөр эмэгтэй баг тамирчид Алтан медаль, багийн ахлагч М.Тунгалагсайхан нь шилдэг тоглогчоор тус тус шалгарлаа.

Ийнхүү тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүн байрт 19 оноогоор доктор, профессор, хошууч генерал Ш.Лхачинжав захиралтай Дотоод хэргийн их сургуулийн баг шалгарч, шилжин явах цомыг хүртсэн бол хоёрдугаар байрт 23 оноогоор бригадын генерал Д.Батжаргал захиралтай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн баг, гуравдугаар байрт 29 оноогоор цагдаагийн хурандаа С.Баатаржав даргатай Цагдаагийн ерөнхий газрын баг тус тус шалгарч ДХИС 2020 оны спортын тэмцээнийг зохион байгуулах эрхийг авснаар энэхүү тэмцээн өндөрлөлөө.

Тус тэмцээнд амжилттай оролцсон Архивын ерөнхий газрын нийт баг тамирчиддаа баяр хүргэе.

59305968_2324696307806704_8593893263356723200_n (1)

57415279_2324696637806671_5426071354585645056_n 58633330_2324696357806699_1741580415002476544_n 58649508_2324696457806689_2874615396395122688_n 58684845_2324696244473377_1315616235873894400_n 58864850_2324696507806684_2537233139630080000_n 58870321_2324696324473369_1082909715161153536_n 59360597_2324696584473343_3252817761075724288_n 59393394_2324696541140014_1237265672933736448_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх