МХО-ны Дуулаачийн дугуйлангийн багш МУСТА, Гавьяат багш С.Ганчимэг, Ятга-Төгөлдөр хуурын багш МУСТА Ж.Сайнбилэг нарын хамтарсан 2018-2019 оны хичээлийн жилийн “Хүүхдийн ертөнц” тайлан тоглолт өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 30-нд Монголын хүүхдийн ордонд боллоо.
С.Ганчимэг, Ж.Сайнбилэг нар нь Монголын хүүхдийн ордонд тасралтгүй 28-29 жил ажилласан туршлагатай, чадвартай багш билээ. Тайлан тоглолтод нийт 150 гаруй хүүхдүүд бүтэн жилийн хугацаанд өөрсдийн сурсан мэдсэнээ, дэлхийн сонгодог болон Монголын нэрт хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг авьяаслагаар тоглож үзүүлсэн юм.
Авьяас чадвараа дайчлан суралцаж, амжилт гаргасан шилдэг сурагчдаа шагнаж урамшуулав.
Ятга-Төгөлдөр хуурын дугуйлангаас:
“Эрдэм” алтан медалиар сурагч Б.Энхжин, Н.Янжиндулам, Г.Мөнх-Эрдэнэ; “Эрдэм” мөнгөн медалиар Э.Дариймаа;
Өргөмжлөлөөр Х.То-ва, С.Хонгорзул, Т.Анхжаргал нар тус тус шагнагдлаа.
Дуулаачийн дугуйлангаас:
“Эрдэм” алтан медалиар сурагч Д.Анунгоо, Б.Ариунсүрэн, Б.Дөлгөөн, О.Энхжин, Э.Ган-Оргил, Г.Ялгуун, Э.Болормаа, З.Энхжин;
“Эрдэм” мөнгөн медалиар Б.Мөнхтэнгис, Ю.Пүрэв-Эрдэнэ, Х.Түмэнгэрэл, Н.Энэрэл, Х.Баянзул;
“Эрдэм” хүрэл медалиар Т.Баяржаргал, Г.Анар-Эрдэнэ, Д.Мөнх-Эрдэнэ нар тус тус шагнагдлаа. Мөн “Ирээдүйн Хүүхдийн Авьяасыг Дэмжих Төв”-ийн “Авьяаслаг Сурагч” медалиар дуулаачийн дугуйлангийн сурагч А.Энххүслэн, Х.Түмэнгэрэл, Б.Жавхлантөгс, Х.Ану-Үжин нар шагнууллаа. Тайлан тоглолтоо амжилттай тавьсан багш нартаа болон авьяаслаг сурагчдадаа, эцэг эхчүүддээ талархал илэрхийлье.