Монгол Улсад 2018 оны жилийн эцсийн байдлаар 1801 ихэр хүүхэд мэндэлжээ
Эдгээрийн 1760 нь хоёр ихэр, 41 нь 3 ихэр юм байна. Харин 2019 оны эхний 3-н сард 445 ихэр хүүхэд мэндэлжээ.
Сонирхуулахад, БНХАУ-ын өмнөд хэсгийн Юньнань мужийн Мьянри Хани автономит тойргийн бүс нутагт 2005 оноос эхлэн жил бүр Олон улсын ихрүүдийн баярыг 4-р дүгээр сарын 29-нөөс 5-р дугаар сарын 1-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлдэг болсон байна. Тус арга хэмжээ зохион байгуулагдаж эхэлснээс хойш 30 улсын 12000 ихрүүд оролцжээ.
Тус бүс нутгийг “Ихрүүдийн өлгий нутаг” гэж ярьдаг нь ихэр төрөлт харьцангуй их байдгаас үүдсэн байна.