ХХААХҮЯ үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай хамтран ажиллана

2019 оны 05-р сарын 01 өдөр, 10 цаг 16 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
3J8A8538

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан,  Жижиг дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан нар Үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн холбооны дарга Б.Батчулуун, Монголын хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга О.Гантуяа,  Жижиг дунд үйлдвэр худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал, албан бус хэвшлийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Батбаяр нартай  уулзлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны Нийгмийн зөвшлийг хангах 370 дугаар тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 2018-2020 оны хамтын хэлэлцээрийн дагуу 2019 онд хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулж, сайдын зөвлөлөөр батлуулан хэрэгжүүлэхээр тогтлоо. Тодруулбал Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам,  Үйлдвэрчний эвлэлийн холбоод хамтарсан ажлын хэсэг байгуулан төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллах юм.

Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны албан хаагчдын эрх ашгийг хамгаалах, ажлын байр бий болгох, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хамтран сургалт зохион байгуулах, үзэсгэлэн худалдаа хамтран зохион байгуулах, оролцох талаар тодорхой ажлууд хийхээр тогтлоо. Үүнээс гадна ХХААХҮЯ-нд Үйлдвэрчний эвлэлийн салбар хороо байгуулах, Сайдын зөвлөлд гишүүнээр үйлдвэрчний эвлэлийн төлөөллийг ажиллахаар болов.

Эх сурвалж: ХХААХҮЯам

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх