Газар сэндийлэн өнгөт чулуу түүжээ

2019 оны 04-р сарын 30 өдөр, 19 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
1d2e137f57fe3857aabe78ac7934dfe4

Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газартай хамтран өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянхутаг сумын нутагт иргэд хууль бусаар шинээр газар хөндөн байгалийн өнгөт чулуу олборлосон зөрчлийг илрүүлж 187 ширхэг байгалийн өнгөт чулуу болон газар ухахад ашигладаг багаж, эд зүйлийг хураан авчээ.

Өнгөт чулуу түүсэн иргэд “Ажлын байр олдохгүй байгаа учир орлого олох үүднээс чулуу түүсэн” гэж тайлбар хэлдэг бөгөөд аймгийн Мэргэжлийн хяналтын газрынхан тус аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын ажлын байрны нэгдсэн зар, орон нутгийн зарим фэйсбүүк групп дээр байгаа ажлын байрны заруудыг нийтэлж, хууль зөрчин хялбар аргаар ашиг орлого олох хандлагаа өөрчилж, газар шороогоо ухаж байгаль орчноо сүйтгэхгүй байхыг уриалжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх