“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Саранжавыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

2019 оны 04-р сарын 30 өдөр, 19 цаг 16 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
56bc58_e6bee369c21a0d00eeb83d46dd4dd9a6_x974-810x500

“УБДС” ТӨХК –ийн хувьцаа эзэмшигчдийн хурал энэ сарын 25 ны өдөр болж, гүйцэтгэх захирал Ч.Саранжавын 2018 оны контрактын биелэлт хангалтгүй, ТУЗ-ын шийдвэрийг биелүүлдэггүй, ажиллагсадтайгаа зүй бус харьцдаг, хүнд суртал гаргасан, үүрэгт ажлаа муу хийсэн гэж дүгнэж, хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн захирлын контрактыг цуцлаж арга хэмжээ авахыг Төлөөлөн Удирдах Зөвлөлд удирдамж болгосон байна.

Өнөөдөр “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хуралдаж, гүйцэтгэх захирал Ч.Саранжавыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Мөн түүнийг БСШУС-ын сайд асан Цогзолмаагийн гэр бүлийн хүн гэдгийг эх сурвалж хэлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх