Монголын орчин үеийн утга зохиолыг үндэcлэгчдийн нэг, Монголын Ардын уран зохиолч, Төрийн 3 удаагийн шагналт эрдэмтэн зохиолч орчуулагч Цэндийн Дамдинсүрэнгийн мэндэлсний 101 насны ой тохиож байгаатай холбогдуулан түүний дурсгалд зориулсан хөшөөг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 169 дүгээр тогтоолын дагуу Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлуулах, хөшөөний орчмыг тохижуулах ажлыг хийж байна. Тохижилтын ажлын явцтай танилцаж, гэрээт ажлыг төлөвлөсөн хугацаанд чанартай хийж гүйцэтгэх үүрэг даалгавар өглөө.
Хөшөөний нээлтийг Ерөнхийлөгчийн тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран ирэх 5 дугаар сарын 6-ны өдөр буюу 101 насны ойгоор нээхээр төлөвлөөд байна.