Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Зөвлөгөө мэдээллийн төвөөр энэ сарын 15-наас 26-ны хооронд 763 иргэн үйлчлүүлжээ. Энэ хугацаанд 740 албан бичиг хүлээн авсан бөгөөд үүнээс 533 хариутай албан бичгийн 216-г нь шийдвэрлэсэн байна. Мөн 23 өргөдөл, гомдол ирсний зургааг нь шийдвэрлэжээ.
Зөвлөгөө мэдээллийн төвөөр үйлчлүүлсэн иргэдэд гарын авлага, зөвлөмж тарааж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна.