“Багш-шавь” сургалтыг зохион байгуулж байна

2019 оны 04-р сарын 27 өдөр, 12 цаг 11 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
58087853_128145901692359_2946693692175417344_n

Архивын салбарын мэргэшлийн боловсон хүчин бэлтгэх, эрдэм шинжилгээний ажил хийх, практик дадлага, туршлага олгох зорилгоор Архивын ерөнхий газрын зарим албан хаагчдад ерөнхий газрын даргын 2019 оны А/53 дугаар тушаалаар “Шавь” сургалтыг зохион байгуулж эхэллээ. Багш-шавь сургалтын багшаар тус салбарт олон жил тасралтгүй үр бүтээлтэй ажиллаж байгаа Архивын ерөнхий газрын Мэргэжил, арга зүйн удирдлагын газрын Архивын баримтын тоо бүртгэл, статистик, мэдээ хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Оюунсүрэн, Архивын баримтын нөхөн бүрдүүлэлт, нягтлан шалгалтын арга зүй хариуцсан мэргэжилтэн Ш.Дариймаа, Зураг төслийн баримтын архивын эрхлэгч О.Тунгалаг, Түүхийн баримтын архивын эрхлэгч М.Байгалмаа, Эрдэм шинжилгээний ажилтан, доктор Г.Дашням нар ажиллаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх