Улсын физикийн 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулаглаж өнөөдөр дүнгээ гаргалаа. 21 аймаг 9 дүүргийн багш сурагчид мэдлэг оюунаа сорин өрсөлдөж Өмнөговь аймгийн хувьд 32 жилийн дараа Улсын физикийн олимпиадаас ХОС ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртсэн түүхэн баяр боллоо.
Ханбогд сумын 2 дугаар сургуулийн багш Идэрцогийн Анхбаяр хүрэл медаль, Оюуны мэлмий 4 дүгээр сургуулийн 9-р ангийн сурагч Баатарчулууны Оюунчулуун хүрэл медаль хүртэж 1987 оноос хойш аваагүй шагналыг хүртсэн бахдам амжилт үзүүллээ.
Мөн Ардын багш О.Отгонсүрэнгийн нэрэмжит шагналаар Эрдмийн гэгээ сургуулийн 9-р ангийн сурагч Б.Төгөлдөр шагнагдлаа. Ийнхүү орон нутагт анх удаа зохион байгуулагдсан Улсын физикийн 32 дугаар олимпиадаас Өмнөговьчууд ХОС ХҮРЭЛ МЕДАЛИЙН ЭЗЭД болж багш сурган хүмүүжүүлэгчид, нутгийнхаа мянга мянган сурагч хүүхдүүд, ард түмнийхээ хүндлэл бахархалыг төрүүлсэн түүхэн арга хэмжээ боллоо.
Өмнөговьчууд хос хүрэл медалийн эзэд боллоо
2019 оны 04-р сарын 27 өдөр, 11 цаг 27 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )