Эх үрсийн элч дуучин Ноён Бондгор олон сайхан сайн үйлсээрээ иргэдийнхээ талархлыг хүлээсээр өнөөдрийг хүрсэн гэдгийг манай зарим уншигчид андахгүй биз ээ. Тэгвэл тэр ээлжит ажлаа “Magic air Mongolia” компанитай хамтран “Цэвэр агаар төсөл нэрийн хүрээнд өрнүүлж байгааг манай сайт өмнө нь мэдээлж байсан. Уг ажлын хүрээнд Баянгол дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлгийн 168 цонхонд ухаалаг хамгаалалт хийж өнөөдрийн морин цагт дуусган, хүлээлгэж өгжээ. Ийн хамгаалалттай болсноор дөрвөн улирлын турш бяцхан хүүхдүүд утаа, тоос, тоосонцор, ялаа, шумуул гээд гадны бүх биетээс хамгаалагдаж, бороо шороо болон цаг уурын ямар ч нөхцөлд цонхоо онгойлгож цэвэр агаараар амисгалах боломжтой болж байгаа юм. Энэхүү ажил нь өнөөдрийн агаарын бохирдол, тоос тоосонцор ихтэй нөхцөлд үнэхээр нүдээ олсон ажил бөгөөд олон бяцхан үрс эрүүл саруул аж төрөх үндэс сууринд үнэтэй хувь нэмэр оруулсан дуучин Ноён Бондгор болон Magic Air компанийн хамт гүнээ талархал илэрхийлье. Энэ сайхан үйлсийн хаалтын ажиллагаанд УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ, тус дүүргийн засаг дарга болон тус эмнэлгийн удирдлагууд ирж талархалаа илэрхийлжээ.
САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.