Гялгар уутны хэрэглээнээс татгалзах хэрэглэгчийг бэлдье

2019 оны 04-р сарын 26 өдөр, 11 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
2901b36177d9b5730816491bb2aa04a4

Манай улсын хэмжээнд 30 гаруй аж ахуй нэгж  төрөл бүрийн  нийлэг уут, хүнсний  зориулалттай  хуванцар сав, нийлэг шуудай үйлдвэрлэж 60 гаруй  хувийг байнгын борлуулалтад гаргадаг гэсэн судалгаа  байдаг. Улсын хэмжээнд жилд 500 тонн  гялгар уутны  хог хаягдал гардгаас 350 тонныг  дахин боловсруулдаг гэсэн судалгаа байдаг. Дахивар болон ашиглагдахгүйгээр хаягдаж  байгаа гялгар уутны хувьд хамгийн наанадаж л  хөрсөнд 500-1000 жил хадгалагдаж, хорт хавдрын эх үүсвэр болдог гэдгийг олон жилийн өмнө эрдэмтэд судлан тогтоосон байдаг.

  Өнгөрсөн 3-р сарын 1-ээс хэрэглээний гялгар уутны хог хаягдлын сөрөг нөлөөнөөс үүдээд бүх төрлийн 0.035 мм болон түүнээс нимгэн  нэг удаагийн нийлэг уутыг худалдаа, үйлчилгээнд  сав баглаа  боодлын зориулалтаар үйлдвэрлэж  импортлохыг хориглосон хууль  хэрэгжиж эхэлсэн байдаг. Тус хуулийг 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн засгийн газрын тогтоолоор баталсан. Үндсэндээ Монгол улс шиг гялгар уут бүхий хогондоо дарагдсан улсын  хувьд сайшаалтай хууль. Нимгэн нийлэг уутыг хэрэглэж болохгүй нэрийдлээр  бидний хэлж заншсан 100 төгрөгний торнууд 200 төгрөг болон үнэ нь нэмэгдэж, нимгэн торнууд нуугдмал нийлэг тор болж лангууны доогуур шахуу цухалзаж хэрэглэгчдийн  гар дээр  хүрэх болсон байна.

Манай улсын хувьд  үйлдвэрлэгч улс  биш гэсэн шүүмжлэлтэй  цаг тутам тулгарч байдаг.Сүүлийн гурван жилд импортоор 16.6 тэр бум төгрөгний  нийлэг уут дотоодод  орж ирсэн байна. 2015 онд 3тэрбум 585 сая, 2016 онд 7 тэрбум 311 сая, 2017 онд эхний 9 сарын байдлаар 4 тэрбум 655 сая төгрөгний  гялгар уут худалдан авчээ.  Худалдан авч байгаа гялгар уутны найман хувийг  дотоодод боловсруулж үлдсэн хэсгийг  байгальдаа эл задгай хаядаг гэхэд болно.

 Өнөөдрийн  байдлаар  дэлхийн 60 гаруй  орон нийлэг уутны  хэрэглээг хязгаарласан байна. Хамгийн сүүлд гэхэд  Кени улс нийлэг уут импортолсон тохиолдолд 40 мянган ам доллараар торгох болон иргэнийг  дөрвөн жил  хорих хууль баталсан байдаг байна. Мөн Европын холбооны улсууд нийлэг уутны хэрэглээг бууруулах тал дээр хамгийн идэвхтэй тэмцэж байгааг бид сонин сайтнаас харах боломжтойгоос гадна  дуурайлалыг бий болгох бүрэн боломжтой. Иймээс одооноос иргэн бүрийг гялгар уутнаас татгалзах соёлд сургая.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх