Маргааш 07.00-09.30 цагийн хооронд нийслэлийн автозамын хөдөлгөөнийг бүрэн хязгаарлана

2019 оны 04-р сарын 24 өдөр, 17 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mashin

Улаанбаатар хотод 2019.04.24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд болзошгүй газар хөдлөлтийн гамшгийн үед иргэд аюулгүй талбайд түр цугларах дадлагыг маргааш буюу 2019.04.25-ны өдрийн 07.00-09.30 цагийн хооронд зохион байгуулахтай холбоотойгоор дээрх хугацаанд Улаанбаатар хотын хөдөлгөөнийг болон хотоос гарах, орох чиглэлийн хөдөлгөөнийг бүрэн хаана.

Замын хөдөлгөөнийг нээх үеэр тус албанаас хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хөдөлгөөн зохицуулалтыг хийж, хяналт тавьж ажиллах бөгөөд замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэх тул тухайн өдөр иргэдийг хувийн тээврийн хэрэгслээс татгалзаж нийтийн тээврийн хэрэгсэл, унадаг дугуй болон явганаар хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх