Генерал Б.Хурцыг хорих 461 дүгээр ангид цагдан хорьжээ

2019 оны 04-р сарын 24 өдөр, 13 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hurtss

ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурцыг хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон тухай мэдээ тархаж эхлэв. Эх сурвалжийн ярьснаар, түүнийг эрүүдэн шүүсэн асуудалтай холбогдуулан хорьж шалгах шаардлагатай гэж үзсэн байна. С.Зориг агсны хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэргээр төрийн таван албан тушаалтан цагдан хоригдож байгаа нь энэ. Өмнө нь ТЕГ-ын хоёр албан тушаалтан, ЦЕГ-ын хоёр албан тушаалтан хоригдсон бол тав дахь нь ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц болов. Хүний ёсноос гажууд эрүүдэн шүүсэн  гэх гэмт хэргийг АТГ шалгаж байсан. Харин өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт АТГ уг хэргийг ЦЕГ руу шилжүүлсэн юм. ТЕГ-ын дарга асан генерал Б.Хурцыг хэр удаан хорьж шалгахыг одоохондоо хэлэхэд эрт байна, юутай ч 48 цагийн хугацаатай таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь тодорхой болов.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх