Монголчуудын газар нутаг нь цаг уур, мал аж ахуйтай хүйн холбоотой юм. Нүүдэлчин бидний амьдралын хэв, маяг, аж төрөх ёс нь эрхэлж буй аж ахуйтайгаа бүх талаар зохилдож байдаг. Үүний нэгэн адил ан агнуур нь бэлчээр, цаг уур, гол устай өөрөөр хэлбэл байгаль дэлхийтэй хүйн холбоотой. Ийн амьдарч ирэх явцад ан гөрөө хийх арга барил, түүнтэй холбоотой байгаль хамгаалах зан үйл, ёс заншил, уламжлал бүрэлдэн тогтож үеэс үед уламжлагдан ирсэн байна.
Ан гөрөөлөн монголчуудын уламжлал нь газар нутаг, уул ус, ой мод, ан амьтан ургамлыг хайрлан хамгаалж, амьдрал ахуйдаа тухайн хэрэглээний шаардлагад тохируулан хүмүүн хийгээд байгаль орчиндоо туйлын хор хохирол багатай хэрэглэх арга ухааныг сургаж байсан.
Монгол орон гадаад оронтой харилцахын хэрээр гадны соёл өргөнөөр дэлгэрч, үндэсний уламжлалтай зөрчилдөх байдал цөөнгүй гарч байсан байдаг. Тухайлбал, дэлхийн байгаль хамгааллын өдрийг тохиолдуулан VIII Богд эзэн хаанаас эх дэлхий, ан амьтанд хайрлан хамгаалж байхыг сурган лүндэн зарлигаа буулгасан сонирхолтой баримт Үндэсний төв архивын Түүхийн баримтын сан хөмрөгт цөөнгүй байдаг.
Тэдгээр баримтаас онцлон нэгэн баримтыг Та бүхэндээ сонирхуулж байна.
Эх сурвалж: Архивын ерөнхий газар