Малчид, иргэдэд зориулсан мэдээ:
Өнөө маргаашдаа Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас, нойтон цас орно.
2019 оны 04 дүгээр сарын 23-ны 20 цагаас 04 дүгээр сарын 24-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: |
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн баруун хэсэг, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус, бусад нутгаар 2-7 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3-8 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүнээс секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. |
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар бага зэргийн бороо, хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус, өдөртөө Өмнөговийн нутгаар 15-20 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 6-8 градус, бусад хэсгээр 3-5 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.