“Хэрчсэн гурил”-ын цех, технологийн урсгал буруу ажиллаж байна

2019 оны 04-р сарын 23 өдөр, 15 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
58375568_2633308416696522_3640882255431204864_n

Ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд төлөвлөгөөт шалгалт хийх тухай удирдамжийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 12-р хороонд үйл ажиллагаа явуулж буй Ариунсүлжээ ХХК-ий “Зөв амттай хэрчсэн гурил”-ын цехэд хяналт шалгалт хийхэд технологийн урсгал буруу, түүхий эд, бэлэн бүтээгдэхүүний агуулахгүй, өдөр тутмын бүртгэл хөтлөлт тэмдэглэл хөтөлдөггүй, ажлын байрны хана тааз нь угааж халдваргүйтгэх боломжгүй материалаар хийгдсэн, дотоод хяналтын журамгүй, таазны хэсгийн будаг шохой хуурсан гэх мэт зөрчил илэрч. Зөрчлийн Тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалтын дагуу шийтгэвэр ногдуулж, хугацаатай албан даалгавар өгч ажиллалаа гэж. Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн Хяналтын хэлтэс мэдээллээ

58586651_2633308420029855_2022241997921714176_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх