Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар 2019 оны дөрөвдүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд БНХАУ-д Төрийн айлчлал хийнэ. Мөн 2019 оны дөрөвдүгээр сарын 26-28-ны өдрүүдэд Бээжин хотод зохиогдох “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн уулзалтад урилгаар оролцоно.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтын төлөөлөгчдийн тэргүүн нарын дугуй ширээний уулзалтад оролцож, үг хэлэхээр төлөвлөж байна.