Гэр бүлийн сургалт зохион байгууллаа

2019 оны 04-р сарын 23 өдөр, 10 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
57485374_524753831381992_4332955538703777792_n

Тээврийн цагдаагийн албаны алба хаагчдын гэр бүлийн харилцааг эерэг болгох, гэр бүлийн харилцааны сэтгэл зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Хайраар болзоё” арга хэмжээг “Цэргийн нөхөрлөл” олон улсын байгууллагатай хамтран 2019.04.20-ны өдөр зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд албаны харъяа газар, хэлтсийн 15 алба хаагч, гэр бүлийн хамт хамрагдлаа.

Энэ үеэр хамгийн олон жил болон шинэхэн хосуудыг урамшуулж, дурсгалын зүйлс гардуулсан ба АНУ-аас хүрэлцэн ирсэн Эдвард гэр бүлийн харилцааны сэтгэл зүй чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө, зөвлөмж өгч, хосуудын дунд хайрын бэлэгтэй захиа солилцож ярилцах, хөгжөөнт тоглоом тоглуулах зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүдийг зохион байгуулсан юм.

Сургалтад хамрагдсан хүмүүсээс гэр бүл болоод анх удаа болзож буй хосууд ч байсан бөгөөд тэд маш өндөр сэтгэгдэлтэй байсан ба сургалтын үр дүнг гэр бүлдээ бодитоор хэрэгжүүлэхээ мэдэгдлээ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх