Бүх нийтийн их цэвэрлэгээнд 25.102 иргэн оролцов

2019 оны 04-р сарын 22 өдөр, 17 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
58376453_2021201348185434_4522729965757661184_n

Иргэдийн эрүүл  аюулгүй цэвэр орчинд амьдрах эрхийг хамгаалахад аж ахуй нэгж байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой ’’Их цэвэрлэгээний 90 минут’’ нэгдсэн арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө.  Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц, гэр хорооллын гудамж, гуу жалганд ил задгай хог хаягдал ихээр үүсэж байгаатай холбогдуулан хог хаягдлын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд тус арга хэмжээг зохион байгуулсан юм.

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан хуваарийн дагуу дүүргийн нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулж буй иргэн аж ахуй нэгжүүд орчны 50 метр газар, нийтийн эзэмшлийн зам талбай, өөрийн хашаан доторх хог хаягдал, хатсан хөл газрын ургамал болон байгууллагын хаяг, хаягийн байгууламжийг цэвэрлэсэн байна. Цэвэрлэгээнд нийт 25.102 иргэн оролцож, 516.18 тонн хог хаягдлыг цэвэрлэсэн байна.

Цэвэрлэгээний явцад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчид бүрэн хяналт тавьсан бөгөөд тус цэвэрлэгээнд дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс оролцоогүй байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх