ББСБ-ын удирдлагуудад зориулсан сертификатжуулах сургалтыг зохион байгуулахаар бүртгэл явуулж байгаа талаар өмнө мэдээлсэн. Тэгвэл энэ долоо хоногт бүртгэлийн хугацаа дахин сунгагдаж байна.
Тодруулбал, уг сургалтаар ББСБ-ын үйл ажиллагааны онцлог, хууль эрх зүйн орчин, хяналт зохицуулалт, ББСБ-ын нягтлан бодох бүртгэл, тайлагнал, олон улс дахь бичил санхүүгийн салбарын хөгжил, өнөөгийн төвшин, нийгмийн хариуцлага, үйлчилгээний байгууллагын стандарт зэрэг банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхэд зайлшгүй шаардлагатай мэдлэг олгоход чиглэгдсэн мэдээллийг ББСБ-уудын удирдах албан тушаалтнуудад нэгдсэн байдлаар өгөх зорилготой юм. Мөн банк бус санхүүгийн салбарын ажилтнуудын дагаж мөрдөх ёс зүй, комплаенс зэрэг сэдвүүдийг сургалтын хөтөлбөрт нэмж оруулсан юм.
Сургалтад хамрагдах хүсэлтэй тусгай зөвшөөрөл бүхий ББСБ-уудын удирдлагууд 4 дүгээр сарын 23-ны өдрийн дотор Хорооны Банк бус санхүүгийн байгууллагын газрын ganchimeg_u@frc.mn цахим шуудангийн хаягт ББСБ-ын нэр, овог нэр, албан тушаал, холбоо барих утас зэрэг мэдээллээ илгээн бүртгүүлэх боломжтой.