Малчид, иргэдийн анхааралд:
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2019 оны 04 дүгээр сарын 20-ны 20 цагаас 04 дүгээр сарын 21-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: |
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө Хөвсгөлийн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 13-15 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 17-22 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч, зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Онон, Улз, Халх голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан, бусад хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 17-22 градус дулаан байна. |
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 13-15 метр хүрч, зөөлөн шороон шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө Дундговийн нутгаар 19-24 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 5-7 градус, бусад хэсгээр 0-2 градус хүйтэн, дулаарч өдөртөө 17-19 градус дулаан байна.