“Мэргэжлээс шалтгаалсан өвчний сувилалуудын эмч, сувилагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх нь” сэдэвт сургалт боллоо

2019 оны 04-р сарын 19 өдөр, 16 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
3jx098c8bqbia0p07fmjcguvk

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2019” арга хэмжээ үргэлжилж байна. Тус сарын аяны хүрээнд “Мэргэжлээс шалтгаалсан өвчний сувилалуудын  эмч, сувилагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх нь” сэдэвт сургалтыг ХНХЯ, НДЕГ, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс 2019 оны 04 дүгээр сарын 19-нд амжилттай зохион байгууллаа. Сургалтад ХНХЯамны ХАБЭА-н хэлтсийн дарга З.Бауыржан, ХАБЭМТөвийн дарга М.Даваабат болон МШӨ-ний сувилалууд, бусад сувилалуудын эмч, сувилагч, зэрэг 60 гаруй хүн оролцов.

Энэ үеэр

– Мэргэжлээс шалтгаалсан уушги тоосжих өвчин, тоосжилтын шалтгаант гуурсан хоолойн архаг үрэвсэл, нөхөн сэргээх эмчилгээ,

– Мэргэжлээс шалтгаалсан тулгуур эрхтэн, доргионы эмгэгүүд нөхөн сэргээх эмчилгээ,

– Химийн бодисын архаг хордлогууд,

– Мэргэжлээс шалтгаалсан сонсгол бууралт, амьсгалын дээд замын  эмгэгүүд сэргээн засах, урьдчилсан сэргийлэх арга замууд,

– Мэргэжлээс шалтгаалсан мэс заслын эмгэгүүд, нөхөн сэргээх арга хэмжээ зэрэг олон чухал сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлээ. Мөн дээрх сэдвийн хүрээнд  асуулт хариулт явуулж, оролцогчид мэдээлэл солилцсон юм.

2018 оны жилийн эцсийн байдлаар Мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нийт 3143 хүн идэвхтэй хяналтад байна. Үүнээс 2221 буюу 53.6 хувь нь мэргэжлээс шалтгаалах уушги тоосжих өвчин болон тоосны шалтгаант гуурсан хоолойн архаг үрэвсэл эзэлж байгааг ХАБЭМТөвийн Мэргэжлийн өвчин судлалын газрын Статистикч эмч Б.Шинэбилэг илтгэлдээ онцоллоо. Түүнчлэн Мэргэжлээс шалтгаалах бүсэлхийн ууцны хэсгийн ёзоорын эмгэг буюу нурууны өвчлөл уул уурхай, барилга, зам тээврийн салбарт илүү зонхилж байгааг эмч, мэргэжилтнүүд хэлж байв.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд Мэргэжлээс шалтгаалсан өвчний 4 сувилал, улсын чанартай 9 сувилалд нийт 1269 өвчтөн эмчлэн сувилуулжээ.

Тус сургалтад улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Мэргэжлээс шалтгаалсан өвчний сувилалууд болон бусад төрөлжсөн сувилалуудын эмч мэргэжилтнүүдийн төлөөлөл хамрагдсан нь онцлогтой байв. Учир нь нэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сувилалууд мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс сэргийлэх асуудалд харилцан туршлага солилцохын зэрэгцээ хамтын ажиллагаа, уялдаа холбоогоо сайжруулах ач холбогдолтой боллоо.

Мөн мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд үйлчилдэг сувилалын эмч, сувилагчдын дунд тохиолддог диспансерын хяналтыг сайжруулах, эрүүл мэндийн хяналтын тогтолцоог сайжруулах үндсэн зорилготой өнөөдрийн сургалт зохион байгуулагдлаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх