Сураггүй алга болсон охиныг хайж байна

2019 оны 04-р сарын 19 өдөр, 14 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
undarmaa

Энэ сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд есөн настай Б.Ундармаа охин алга болоод өнөөдрийг хүртэл олдоогүй байна. Охиныг сураггүй алга болсноос хойш орон даяар эрэн хайж ажиллагааг зохион байгуулж байгаа ч тодорхой үр дүнд хүрээгүй байна.

Аймаг, сумын хамтарсан багийн өргөтгөсөн бүрэлдэхүүн 12 хэсгийн нийт 80 гаруй хүн нэгдэж эрлийн ажиллагааг шуурхай явуулж байна.

Ажлын хэсгийнхэн сумын төв болон ойр орчмын бүх айл өрхийн өвөлжөө, амбаар, бохирын цооног, гуу жалга бүх газраар эрлийн ажлыг явуулжээ. Мөн Сэлэнгэ аймгийн нутгаас гадна хил залгаа Орхон, Дархан-Уул аймгийн цагдаагийн байгууллагатай хамтран тус аймгуудын нутагт эрэн хайх ажиллагааг явуулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх