Улсын физикийн 32 дугаар олимпиадыг 3 төрлөөр зохион байгуулахаар бэлтгэл байдлыг хангажээ

2019 оны 04-р сарын 19 өдөр, 13 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
57511664_2189783011091147_941674865297981440_o

“Оюуны дэвшилд хамтдаа” уриан дор Улсын физикийн 32 дугаар олимпиадыг 4-р сарын 22-26-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн төвд зохион байгуулахаар бэлтгэл байдлыг хангаад байна. Уг олимпиадад 21 аймаг, 9 дүүргээс шалгарсан багш, сурагчид 9-р анги,12-р анги, багш гэсэн 3 төрлөөр өрсөлдөх бөгөөд Өмнөговь аймагт болж буй УЛСЫН ЧАНАРТАЙ АНХ УДААГИЙН ОЛИМПИАД юм. Аймгийн Засаг даргын орлогч Х.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг өргөтгөсөн хурал хийж зохион байгуулалтын өндөр түвшинд тус олимпиадыг хийхээр холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл өглөө. Говь нутгийг зорьж улсын олимпиаддаа оролцохоор бэлтгэж буй багш, сурагчдад өндөр амжилтыг хүсье.

57362562_2189783041091144_7043157967805349888_o

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх