Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Хөдөө аж ахуйн их сургууль хамтран “Аюулгүй бүс” аяныг 2019.04.15-2019.05.15-ны өдрийг хүртэл зохион байгуулж байна.
Энэхүү аян нь Хөдөө аж ахуйн их сургууль, түүний ойр орчимд үйлдэгдэж буй халаасны хулгай болон бусад төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, оюутан суралцагч, ажилтан алба хаагч нарт халаасны хулгайн гэмт хэргийн талаар ойлголт мэдээлэл өгөх, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой.
Уг арга хэмжээний хүрээнд 2019.04.17-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс хамтран Хөдөө аж ахуйн их сургуулийн багш, оюутнуудад Мансууруулах бодис түүний хор уршиг, Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй өнөөгийн үйл ажиллагаа, Нийслэл хотын хэмжээнд үйлдэгдэж буй гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээний талаар тус тус сургалт зохион байгуулаа.