Төрийн архивын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн эхэллээ

2019 оны 04-р сарын 18 өдөр, 11 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
57154749_2315863802023288_7023158770419105792_n

Архивын ерөнхий газраас “Төрийн архивын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн”-ийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, салбарын үйл ажиллагаа, хөгжил дэвшил, хүндрэл бэрхшээлийг зөвлөлдөж, шийдвэрлэх арга замаа тодорхойлж ирсэн уламжлалтай билээ.

Тус зөвлөгөөн нь 1957 оноос эхлэлтэй бөгөөд энэ сарын 18, 19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Зөвлөгөөнд ХЗДХЯ-ны Төрийн нарын бичгийн дарга Г.Билгүүн, Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар, төв, орон нутгийн төрийн архивын удирдлагууд, ЗГХЭГ, ХЗДХЯ, АЕГ, Түүх, археологийн хүрээлэн, Үндэсний музей, МУБИС зэрэг байгууллагын төлөөлөл оролцож байна.

Энэ удаагийн зөвлөгөөнөөр “Архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэг”-ийн бэлтгэл хангахад анхаарах асуудлууд, шинээр батлагдсан Төрийн албаны хуулийн хүрээнд батлагдан гарч байгаа эрх зүйн актын талаар, төрийн архивуудад хийгдэж байгаа цахимжуулалтын ажлын явц, үр дүн, цаашдын төлөв, төрийн архивуудын 2018 оны үйл ажиллагаанд хийсэн мониторингийн талаар хэлэлцэж байна.

“Төрийн архивын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн”-д оролцож буй зочид, төлөөлөгч нартаа амжилт хүсье.

57097019_2021517254625432_4506413982000611328_n

57154749_2315863802023288_7023158770419105792_n 57244762_2315863772023291_8185478943369854976_o

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх