Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт Капитал банк татан буугдаж байгааг зарласан. Тэгвэл Капитал банкны удирдлагын эрх бүхий албан тушаалтнуудын үйлдэлд банкийг татан буулгахад хүргэсэн хууль бус үйл ажиллагаа байгаа эсэхэд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэллээ. Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж байгаа энэ хэрэгт мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд шалгалтын явц байдал, үр дүн, хэргийн шийдвэрлэлтийн талаар тухайн үед нь прокурорын байгууллагаас мэдээлэхээр болсон байна.
Капитал банкны удирдлагуудыг шалгаж эхэлжээ
2019 оны 04-р сарын 17 өдөр, 18 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )