Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Маргааш өдөр Баян-Өлгийн нутаг, Увсын өмнөд, Ховдын хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.
Малчид, иргэдийн анхааралд:
Маргааш баруун аймгуудын нутгаар, 19-нд ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2019 оны 04 дүгээр сарын 17-ны 20 цагаас 04 дүгээр сарын 18-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: |
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө бүх нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө нутгийн зүүн хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна. |
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 13-18 градус, нутгийн баруун хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 15-17 градус дулаан байна.