Хяналт, шалгалтаар илэрсэн 321 зөрчил, дутагдлыг арилгуулав

2019 оны 04-р сарын 17 өдөр, 14 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
sssssssssss-702x336

Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа үзвэр үйлчилгээ, соёл урлагийн байгууллагуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт шалгалтыг зохион байгууллаа.

  Төлөвлөгөөт хяналт шалгалтын явцад гал түймэр гарч болзошгүй 321 зөрчил илрүүлсэн байна. Эдгээр зөрчлүүдийн  22,5 хувийг буюу 70 зөрчлийг газар дээр нь, үлдсэн 251 зөрчлийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл, танилцуулга, дүгнэлтийг  бичиж холбогдох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэн, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх