УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг албан тушаалаас нь чөлөөлөх саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьжээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үндэслэлдээ: “… Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нь энэхүү албан тушаалыг хаших, ажил үүргийг гүйцэтгэх мэдлэг чадвар, ажлын туршлаггүйг нотолж, үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлж байна… Монголбанкны Ерөнхийлөгч хуульд заасан үүргээ цалгардуулж, улмаар Монгол Улсын банк санхүүгийн салбарт асар их хохирол учрууллаа гэж үзэж болохоор байна” гэжээ.