Бүртгэлтэй ажилгүй иргэд 21.7 мянга байна.

2019 оны 04-р сарын 16 өдөр, 14 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
undesnii statistic

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2019 оны 3 дугаар сарын эцэст 31.8 мянга, үүнээс 21.7 (68.3%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 10.1 (31.7%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 1375 (5.9%) хүнээр, өмнөх сараас 2271 (9.5%) хүнээр буурсан байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 11.3 (52.1%) мянга нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 7.2 (33.0%) мянга нь Улаанбаатарт, 5.2 (24.0%) мянга нь Хангайн бүсэд, 3.5 (16.4%) мянга нь Төвийн бүсэд, 3.6 (16.3%) мянга нь Баруун бүсэд, 2.2 (10.3%) мянга нь Зүүн бүсэд ногдож байна.

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 378 (1.7%) нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд 190 (50.3%) нь эмэгтэйчүүд байна.

56977019_1962563323870101_7621687975222444032_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх