“Жайка” ОУ-ын байгууллагын нэрийг ашиглан сумын тамгын газрын ажилчдаас мөнгө залилжээ

2019 оны 04-р сарын 16 өдөр, 11 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
d0rwm

Цагдаагийн байгууллага залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэг, оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 15- 30-ны өдрүүдэд “ЗАЛИЛАН” арга хэмжээг зохион байгуулж байна. Арга хэмжээний хүрээнд иргэдэд  эрх зүйн мэдлэг  олгох, сургалт нөлөөлөл, урьдчилан сэргийлэх ажил түлхүү  хийгдэх юм.

Сүүлийн жишээгээр эрхэлсэн тодорхой ажилгүй “М” нь мөнгө олох зорилгоор интернет, цахим орчинд “Ажилд оруулж өгнө” гэх зар байрлуулах, сумын тамгын газрын ажилтан нартай утсаар холбоо барин “Жайка” ОУ-ын байгууллагын ажилтан байна гэж худлаа хэлж мөнгө залилсан хэргийг илрүүлэн Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж..

“М” нь “Таныг “Жайка” ОУ-ын байгууллагын тусламж авах хүмүүсийн жагсаалтанд оруулсан”, эсвэл “Танай сумаас 2-3 хүнийг тусламжинд хамруулахаар болсон” гэх мэтээр хуурч мөнгө залилжээ.

Хэргийг шалгахад иргэд дээрх гэмт этгээдтэй биечлэн уулзахгүйгээр мөнгө шилжүүлж байсан бөгөөд хохирогч нараас мөнгө шилжүүлэн авахдаа бусдын данс ашигласан нь тогтоогдсон байна.

Иймд танруу аль нэг төрийн болон төрийн бус байгууллага, албан тушаалтны нэр барьж, хэн нэг утсаар ярьсан төдийд мөнгө шилжүүлэхгүй байхад онцгой анхаарах хэрэгтэй.

Мөн иргэдэд сэрэмжлүүлэхэд таны фэйсбүүк, имэйл хаягаар таны ойр дотны хүний хаягнаас мөнгөний яаралтай хэрэг болсон, эмчилгээ хийлгэх шаардлагатай гэх мэт шалтгаан бичиж, мөнгөний туслалцаа үзүүлэхийг хүссэн захидал ирвэл уг мэдээлэлд автахгүйгээр тухайн хүнтэй заавал холбоо тогтоож, биечлэн уулзах, утсаар ярих зэргээр холбогдсоны дараа мөнгө шилжүүлэх шаардлагатайг Цагдааг байгууллагаас анхааруулж байна.

Дээрх гэмт хэргийг үйлдсэн этгээдэд шүүхээс Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 10-40 сая төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх