Өнгөрсөн амралтын өдрүүдэд /2019.04.13-14/ Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 473 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 330 дуудлагыг хүлээн авч шалгалаа.
Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 1 хүний амь нас хохирч, 12 хүн гэмтэж бэртсэн байна.
Тухайлбал:
- 04.14-ний өдөр 16.00 цагийн орчим Дорноговь аймгийн Айраг сумын нутаг “Баруун бэлх” гэх газар асфальтан замд lexus RX маркийн автомашин нь улсын дугааргүй ИЖ-5 маркийн мотоцикльтой мөргөлдөж, мотоциклийн жолооч 58 настай Э-н амь нас хохирсон,
- СХД-ийн нутаг 21-р хорооллын уулзварт Mark2 маркийн автомашины жолооч М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Suzuki Wagon, T.Pruis маркийн автомашинуудтай мөргөлдөж, 1 хүн гэмтсэн гэх хэргүүдийг харьяа цагдаагийн байгууллагад шалгаж байна.
Бүртгэгдсэн нийт ослын 10 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 12 осол нь мөргөлдөх хэлбэрээр, үл хөдлөх зүйл мөргөсөн 1 осол тус тус бүртгэгдсэн.
Алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцлоо.