“ЭКО ӨМНӨГОВЬ” төслийн хүрээнд “АВТОМАШИНААС ТАТГАЛЗЬЯ-АЖИЛДАА ДУГУЙГААР ЯВЬЯ” уриатай аяныг зохион байгуулна

2019 оны 04-р сарын 15 өдөр, 12 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
57154842_2179462312123217_1706340397317357568_n5cb040cc92d17

Өмнөговь аймгийн ЗДТГ, ЭМГ, БТСГ-аас хамтран урин дулааны улирал эхэлж буйтай холбогдуулан “ЭКО ӨМНӨГОВЬ” төслийн хүрээнд “АВТОМАШИНААС ТАТГАЛЗЬЯ-АЖИЛДАА ДУГУЙГААР ЯВЬЯ” уриатай аяныг 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 08 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд өрнүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Монгол улсын хэмжээнд хамгийн урт буюу 6.9 км дугуйн зам болон явган хүний замыг бүтээн байгуулсан байна. Дээрх аяны хүрээнд:
1.Байгууллага бүр гаднаа дугуйн зогсоол хийж, байршуулсан байх
2.Ажилдаа ирэх, буцахдаа автомашинаас татгалзан дугуй унаж буй албан хаагчдыг хөдөлмөрийн дотоод журмын дагуу урамшуулах заалт оруулан дэмжлэг үзүүлэх, бүртгэл хөтлөх
3.Амралтын өдрүүдэд байгууллага хамт олноороо дугуйн аялал зохион байгуулж бие бялдраа чийрэгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэхэд чиглэсэн олон талт арга хэмжээ зохион байгуулахыг уриалж байна. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх