УИХ-ын даргын Нийгмийн бодлогын зөвлөхөөр Д.Бадарч ажиллана

2019 оны 04-р сарын 11 өдөр, 18 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
56795661_2332305010127262_6409443583459328000_n

Монгол Улсын Их Хурлын дарга Г.ЗАНДАНШАТАР Нийгмийн бодлогын зөвлөхөөрөө Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор ДЭНДЭВИЙН БАДАРЧ-ийг ажиллуулахаар болжээ. “ШУТИС-ийн Бадарч”, “ЮНЕСКО-гийн Бадарч” гэдэг нэрээр нь монголчууд түүнийг андахгүй.
МУИС-ийн харьяанд Политехникийн дээд сургууль гэж байхад багшилж, дараа нь КТМС-ийг байгуулж, Техникийн Их Сургууль, ШУТИС болоход нь ректороор ажиллаж, Монголын дээд боловсролыг дэлхийн стандарт, жишигт хүргэх анхны шан татсан үйл хэрэг энэ хүний нэртэй холбогддог.
Түүнчлэн НҮБ, түүний системийн байгууллагуудад D-1 зэрэглэлийн өндөр албан тушаалд томилогдсон анхны монгол хүн нь Д.Бадарч доктор болсон юм.
Тэрбээр ЮНЕСКО-д 15 жил ажилласан. Энэ он жилүүддээ ОХУ-ын Москва хот дахь ЮНЕСКО-гийн бүсийн төвийн захирал, Армен, Азербайжан, Беларусь, Молдав, ОХУ-д ЮНЕСКО-оос суугаа төлөөлөгч, ЮНЕСКО-гийн Мэдээллийн технологийн боловсролын олон улсын хүрээлэнгийн захирлын албыг 11 жил хашиж, Парис, Ташкентад 4 жил төлөөлөгчөөр ажиллажээ.
Д.Бадарч дэлхийн 30 гаруй улс орны сургалтын туршлагыг нэгтгэн судалж, мэдээллийн технологийг боловсролын салбарт нэвтрүүлэх асуудлаар төсөл удирдаж, Massive online open course буюу Нийтийг хамарсан нээлттэй онлайн хичээлийн хөтөлбөрийг боловсруулсан нь АНУ-ын Ерөнхийлөгчөөс багш нарын заавал үзэх 50 онлайн хичээлийн жагсаалтад багтсан байна.
Д.Бадарч нь Монгол Улсын ШУТИС, ОХУ-ын Уралын Техникийн их сургуулийн хүндэт доктор, АНУ-ын Юта мужийн их сургуулийн хүндэт профессор бөгөөд Японы Тохокугийн их сургууль, АНУ-ын Өмнөд Дакотын уул уурхайн их сургууль, Германы Дармштадтын их сургуулиудад зочин профессороор уригдан ажиллаж байжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. uyangaa
     (192.168.8..***)
    2019/04/11 23:14

    bagshdaa amjilt husye.
    baharhaj baina, bagshaaraa.

    (0) (0)