XIV Далай ламын бие илааршжээ

2019 оны 04-р сарын 11 өдөр, 15 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
20162309-dlama-post_large

Төвдийн буддын шашны удирдагч XIV Далай лам Шинэ-Дели хотын эмнэлгээс маргааш гарч магадгүй байна. Энэ тухай түүний хувийн нарийн бичгийн дарга мэдээлснийг “Agence France-Presse” агентлаг уламжилжээ. “Дээрхийн гэгээнтэн эмээ ууж дуусаагүй байгаа, гэхдээ биеийн байдал нь сайн байгаа, түүнийг эмнэлгээс гаргах гэж байгаа учир бид түүнийг маргааш эмнэлгээс очиж авах бодолтой байна” гэж тэрбээр дурдаад Төвдийн шашны удирдагч өдөр тутмын ажил хэрэгтээ хэдийнэ эргэж орсон гэдгийг нэмж хэлсэн байна.

 Дөрөвдүгээр сарын 9-нд Далай лам Дармсала хот дахь өргөөндөө байхдаа бие нь чилээрхсэн байна. Эмч нар түүнд уушгины хатгаа өвчний онош тогтоож, Шинэ-Дели хотын эмнэлэгт хүргэжээ. Өдгөө 83 настай XIV Далай лам бол шашны болон улс төрийн зүтгэлтэн юм. 1989 онд Нобелийн Энх тайвны шагнал хүртсэн тэрбээр идэвхтэй аялж, улс төрийн удирдагчид, нэртэй эрдэмтэдтэй уулзаж, сүсэгтэн олонд ном айлддаг билээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх