Өмнөговь аймаг, Оюутолгой компани хоорондын хамтын ажиллагааны үр дүнд “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” байгуулсан. Уул уурхайгүй болон нөлөөллийн сумдад уул уурхайн үр өгөөжийг сайжруулах зорилгоор тус сангаас тодорхой квот тогтоож хөрөнгө оруулалтыг хийж байхаар өнгөрсөн жил аймгийн 9 сумтай хамтран ажиллах гэрээ байгуулж иргэд сум орон нутагтаа эрэлт хэрэгцээтэй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байдаг. Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн удирдах зөвлөлийн санаачилгаар 2019 оноос эхлэн Мандал-Овоо суманд жил бүр 30.000 долларын хөрөнгө оруулалтыг хийж байхаар өнөөдөр сумын удирдлагуудтай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Мандал-Овоо сумын иргэд сум орон нутагтаа эрэлт хэрэгцээтэй, ажил үйлчилгээ төсөл хөтөлбөрийг энэхүү 30.000 долларын хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж сумандаа хэрэгжүүлэх боломж бий боллоо.
Жил бүр Мандал-Овоо суманд 30 мянган долларын хөрөнгө оруулалт хийнэ
2019 оны 04-р сарын 11 өдөр, 10 цаг 46 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )