Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Прокурор, Цагдаа, Онцгой байдал, Татварын хэлтсийн холбогдох албан тушаалтнууд хамтран Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Шинэ-Алтай” ХХК-ийн худалдааны төвийн бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийв.
Хяналт шалгалтаар нийт 42 жинд хяналт хийхэд 30 жин улсын баталгаажуулалтын хугацаа дууссан зөрчил илрүүлж холбогдох арга хэмжээ авч ажиллав.
Мөн түүврийн аргаар 89 ширхэг савласан бүтээгдэхүүнийг жинлэхэд 18 ширхэг савласан бүтээгдэхүүн дутуу савлан худалдаалж байсныг илрүүлэн, зөрчлийг газар дээр нь арилгуулж 32 иргэн, аж ахуйн нэгжүүдэд мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч, зөвлөмж тараажээ.