Нийслэлийн хэмжээнд энэ сарын 09-ны байдлаар, амбулаторийн 88.046 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 3619 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 4.1 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 0.2 хувиар бага, өнгөрсөн оны мөн үеэс 0.7 хувиар их байна.
Нийт өвчлөгсдийн 38.5 хувийг 0-1 нас, 30.7 хувийг 2-4, 16.2 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 926 дуудлага ирснээс 42.5 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.
Дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет” ажлын өдрүүдэд 17:00-22:00 цаг хүртэл, ням гарагт 10:00-16:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж байна.
Мөн иргэд дүүргийн эрүүл мэндийн төвийн зөвлөгөө өгөх утсаар дамжуулан хүүхдийн мэргэжлийн эмчээс томуу, томуу төст өвчний зөвлөмж, мэдээллийг авах боломжтой юм.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР