Эмээлт Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 14.30 цагт Вольво маркийн 86-82 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн ирсэн их хэмжээний маханд хяналт шалгалт хийлээ.
Хяналт шалгалтаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас гарал үүслийн гэрчилгээтэй 20 тонн үхрийн мах нь мэдрэхүйн үзүүлэлтээр шинэлэг байдлаа алдсан, харласан, эвгүй үнэртэй, хэт туранхай, хүнсэнд хэрэглэх боломжгүй байсан тул саатуулан, битүүмжиллээ. Гарал үүслийн гэрчилгээ дээр баталгаажилт хийх гарын үсэг бүрэн хийгдсэн байсан бөгөөд асуудлыг тодруулахаар ажиллаж байна.
Тус махнаас эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага стандартыг хангасан эсэхийг тодруулахаар дээж авч Нийслэлийн Мал Эмнэлэгийн Газрын лабораторид шинжлүүлэхээр хүргүүллээ. Энэ хэрэгт Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх заалтаар зөрчлийн хэрэг нээж шалгаж байна.
Улаанбаатар хот руу 20 гаруй тонн үхсэн малын мах оруулж ирэхийг завдав
2019 оны 04-р сарын 10 өдөр, 13 цаг 46 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )