Дампуурах нь тодорхой банк руу Татвар төлөгчдийн мөнгийг бөөнөөр нь аваачиж хийсэн нь зохион байгуулалттай ГЭМТ ХЭРЭГ. Уг банкийг 2015 оноос хойш төлбөр хийх чадамжгүй болсон гэж мэдэгдсэн. Түүнээс хойш 4 жилийн хугацаанд энэ банк руу нийгмийн даатгал,эрүүл мэндийн даатгалын мөнгийг хийсээр байсан. Эдгээр санг хариуцаж байсан албан тушаалтнууд хариуцлага хүлээх ёстой.
Мөн чанаргүй зээл нийт зээлийн 10 хувьд хүрэхэд таслан зогсоох хуулиа мөрдөлгүй чанаргүй зээлийг 80 хувьд хүргэсэн монгол банк хариуцлага хүлээх ёстой!!!!
Энэ 340 тэрбум төгрөг бол жирийн хүмүүсийн хөлсөө урсгаж,бүсээ чангалж олсон мөнгө. Төрийн мөнгө гэж угаасаа байдаггүй. Одоо 20 саяас дээш төгрөгийн хадгаламжийг монгол банкны эрх хүлээн авагч зээлийн эргэн төлөлт,капитал банкны хөрөнгийг зараад төлөхийн гэнэ. Үнэндээ энэ мөнгөний 50 хувьд ч хүрэхгүй. Б.Ундармаагийн хувь эзэмшдэг 25 компани ” Капитал” банктай ямар холбоотойг ч шалгах ёстой. Энэ компаниудаараа дамжуулан хадгаламж эзэмшигчдийн болон төрийн мөнгийг” дээрэмдсэн ” гэж би хардаж байна.Мөн МАН -ын санхүүжилтэд хэдийг өгсөн,сонгуулийн сурталчилгаанд хэдийг зарцуулснаа ч тайлагнах ёстой.
Төрийн эрхийг хууль бусаар авснаас ялгаа юу байна вэ????
Сэтгүүлч Б. Отгон 2019.04.10
Жирийн иргэдийнхээ ирээдүйн тэтгэвэр,даатгалаар туг тахиж болохгүй ээ!!!!
2019 оны 04-р сарын 10 өдөр, 13 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )