Тариаланчдад өгөх дэмжлэг үргэлжилнэ

2019 оны 04-р сарын 10 өдөр, 11 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
5a3b5b984ca1e4.95829626_

Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас тариаланчдад үзүүлэх дэмжлэг үргэлжилж байна. Тодруулбал Хаврын тариалалтад зориулан тариалан бүхий аж ахуйн нэгж, иргэд  35.6 мянган тонн, ТЭДС болон Улсын нөөцийн салбарт 11.4 мянган тонн, нийтдээ 47.0 мянган тонн үрийн буудайн нөөц бүрдэж,  дутагдах 10.0 мянган тонн үрийг  импортоор нийлүүлэхээр хүсэлт гаргасан аж ахуйн нэгжүүдэд  квот олгох ажлыг зохион байгуулж байна. Түүнчлэн энэ хаврын тариалалтад зориулан дотоодын эх үүсвэрээс нөөц бүрдүүлсэн 11.4 мянган тонн үрийн буудайг зөвхөн ТЭДС-гаар дамжуулан 30 хувийн урьдчилгаатайгаар худалдан борлуулж, намрын ургацаас нөхөн бүрдүүлэхээр ОБЕГ-ын Улсын нөөцийн салбартай тохиролцож, хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Тариалангийн салбарын технологийн ажилбаруудыг хугацаанд нь үр дүнтэй зохион байгуулах, тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг хөнгөлөх зорилгоор тариалалт, уринш боловсруулалт, ургац хураалтын ажилд зориулан 11.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий 4.8 сая литр шатахууныг 50 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгохоор шийдвэрлэж, хэрэгцээт нийт шатахууны 30 орчим хувь болж байна.

Газар тариалангийн гаралтай бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, нэгжийн ургацыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд  нийтдээ  5.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий 468.1 тонн ургамал хамгааллын бодис, 3.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий 1518 тонн нийлмэл бордоо, 257 тонн гумины бордоог тус тус 30 хувийн урьдчилгаатай олгож дэмжлэг үзүүлэх болно.

Эх сурвалж: ХХААХҮЯам

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх