“Үндэсний мэдээллийн төвд” Баянзүрх дүүргийн ИТХ-ийн төлөөлөгч Ш.Ганчимэг, Баянзүрх дүүргийн АН-ын бүлгийн дарга Д.Пүрэвдаваа нар Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн АТГ-т шалгуулахаар хандаж буй талаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан гуравдугаар сарын 29-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясахыг ажлаас чөлөөлж, Э.Бат-Амгаланг томилсон байна. Т.Баясахыг ажлаас нь чөлөөлөхдөө өөрөө хүсэлт гаргасан гэх үндэслэлээр чөлөөлсөн байна. Харин Т.Баясахын хувьд өөрөө ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт огт гаргаагүй бөгөөд Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, захирамж гаргасан нь Эрүүгийн хуулийн 22.1-д зааснаар эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэргийн шинжтэй хэмээн үзэж АТГ-т хандаж байгаагаа мэдэгдлээ.
Баянзүрх дүүргийн ИХТ, АН-ын бүлгийн дарга Д.Пүрэвдаваа: Энэ сарын 8-ны өдөр Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан мэдээлэл хийсэн. Мэдээлэлдээ Баянзүрх дүүрэгт эмх замбараагүй байдал үүсээд байна. Ардчилсан намын нөхөд үүнийг турхираад байна,бүх юмыг хууль бусаар зохион байгуулж байгаа мэтээр олон нийтэд ойлгуулсан. Манай дүүрэгт үүсээд байгаа асуудалд хууль үйлчлэхгүй байгаагаас гадна, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах ноцтой зөрчил гараад байгаа учир Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханыг АТГ-т хандаж байгаа . Мөн БЗД-т болсон дахин сонгуулийг хүчингүй болсон сонгуулийн заалтыг үндэслэн зохион байгуулсан. Энэ хууль бус сонгууль дээрээ МАН-аас нэр дэвшсэн Б.Галхүү мөнгө тараан, баригдсан. Иймд энэ дүүргийг хууль бус аргаар булааж авах гээд байна. БЗД-ийн АН ямар ч хууль тогтоомж зөрчөөгүй гэдгээ хэлмээр байна. АН-ын бүлгийн даргын хувьд С.Амарсайхантай хэвлэлийн өмнө хуулийн асуудлаар мэтгэлцхэд бэлэн байна хэмээлээ.
Эх сурвалж:www.polit.mn
За тэр сандал ширээний хэрүүлийг мэдэхгүй юм. Ямартай ч явган хүний замын
асуудал шийдвэрлэх захирамжид нь иргэн бид маш их талархаж, дэмжиж байгаа.
Амарсайханы шунал дийлдэхгүй ээ