Будаа бүрийн онцлог, ач тус

2019 оны 04-р сарын 09 өдөр, 14 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
budaa

ГУРВАЛЖИН БУДАА

Гурвалжин будаа

Гурвалжин будаа нь Япон үндэсний хоолны нэг хэсэг юм. Зөвхөн Японд л гурвалжин будааны гоймон болох “соба”-г хийдэг. Энэ гоймон нь Японы олон ресторанд маш алдартай.Гурвалжин будаа биеэс муу холестеринийг гадагшлуулдаг. Энэ нь ялангуяа ахмад настнуудад чухал юм. Нас ахих тусам цусны судсанд холестеринон товруу ихэсдэг ба энэ нь цааш даамжран цусны урсгал саатаж, тархинд очих цусны хэмжээ багасаж ноцтой үр дагаварт хүргэдэг. Холестериноос гадна гурвалжин будаа нь хорт бодисыг гадагшлуулдаг. Гурвалжин будаа төмрийн агууламж өндөртэй учраас цус багадалттай хүмүүст тустай юм.Гурвалжин будааны алдартай жор нь гурвалжин будааны тарагны жор юм.

ХӨЦ БУДАА

хөц будаа

Хөц будаа нь хоол боловсруулах эрхтний өвчнийг анагаадаг. Мөн шээс, бэлгийн замын систем, элэг, цөсний өвчинд сайнаас гадна хавдрын өвчний үеийн шинэ хорт хавдрын өсөлтийг удаашруулдаг байна.

Хөц будааг дэвтээсэн усыг хүртэл ашиглаж болно, учир нь түүнд гордецин үлддэг мөн түүнд эслэг ихээр агуулагддаг. Тиймээс үрэвслийн эсрэг үйлчилгээтэй ба хүний биед хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулж ходоод гэдсийг цэвэрлэж өөхийг хайлуулдаг. Ийм учраас хөц будааны усыг шидэт ус гэдэг бөгөөд хөц будааны буцалгасан усанд лемон хийж жингээ хаяхыг хүсч байгаа хүмүүс ихээхэн хэрэглэдэг байна.

ШАР БУДАА

Шар будаа

Төрсөний дараах хооллолт маш чухал байдагтай хэн ч маргахгүй биз ээ. Эрхэм ээж нар маань хөхөндөө сүү оруулах гэж элдэв нарийн боов гэхээсээ түрүүнд сүүтэй шар будаа хэрэглээд үзээрэй. Шар будаа нь амин дэмээр нэн баялаг тул  хөхний сүүний сувгийг нээж сүү оруулдаг. шар будаатай цайнаас илүү шар будаагаа нүдэж хийцэлсэн цай, шар будаатай сүүг хэрэглэх нь илүү үр дүнтэй байдаг юм шүү.

Мөн шар будаа нь эрүүл мэндэд маш ашиг тустай юм. Цистит буюу эмэгтэйчүүдийн давсагны ханиадыг нам дардаг бөгөөд давсгаар өвдөхийг агшин зуурт зүгээр болгодог ид шидтэй хүнс юм. Хэрэглэхдээ шар будаагаа сайтар угаагаал усыг нь цагаан болтол нь зайлна. Тэр усаа хагас аяга болон түүнээс илүүгээр ууж хэрэглэнэ.

ЦАГААН БУДАА

Цагаан будаа

Цагаан будааны шүүс болон маск нь арьсыг залуужуулж, чангаруулах гайхалтай үр дүн өгдөг. Учир нь В, С, Е зэрэг амин дэмүүд болон эрдсүүдийг өөртөө ихээр агуулдаг байна. Эдгээр нь нэлээн идэвхтэй антиоксидант бөгөөд хамгийн чухал нь коллаген агуулдгаараа онцлог аж. Будааны шүүс нь дэлхий дээрх хамгийн элбэг, гар дор тааралдах гоо сайхны аврагч гэдгийг гоо сайханчид хүлээн зөвшөөрсөн байдаг. Арьсаа цэвэрлэх, үсээ өнгө оруулах, цаашлаад турахад ч энэхүү шүүс тусалж “ид шид”-ээ гайхуулдаг аж.

Будааны шүүс нь сэвх үүсэх, арьсны хөгшрөлтийг зогсоож, нүхжилтийг багасган, арьсыг зөөлрүүлэн, өнгөлөг болгохоос гадна нарнаас хамгаалах чухал үйлчилгээ үзүүлдэг байна. Японы охид, бүсгүйчүүд будааны маскны гайхалтай үр дүнг биширдэг ажээ. Тус маск нүүрний арьсанд чийг өгч, хуурайшилт болон үрчлээг багасгаж, гайхалтай сайн цэвэрлэгч болдог байна. Та дараахь зөвлөгөөг туршаад үзээрэй. Гайхалтай үр дүнг та 15-хан минутад мэдрэх болно.

Цагаан будааны маск бэлтгэх арга

  •  Цагаан будаа 3 халбага
  •  Сүү 1 халбага
  •  Зөгийн бал 1 халбага

Цагаан будаагаа чанаж, хөргөсөн байх хэрэгтэй. Шөлийг нь ашиглах тул асгах хэрэггүй. Чанаж болгосон будаан дээрээ сүү, зөгийн балаа хийж хольж бэлтгэнэ. Та нүүрээ сайтар угааж цэвэрлэж, хатаасны дараа энэхүү зунгааралдсан бэлдмэлээ нүүрэндээ түрхээрэй. Будааны шөлийг дараа нь угаахад ашиглах юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх