28 ҮЦК хөрөнгийн зохистой харьцааг хангаж байна

2019 оны 04-р сарын 09 өдөр, 13 цаг 26 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
sanhuugiin zoh horoo

Санхүүгийн зохицуулах хороонд 2018 оны эцсийн байдлаар нийт 54 үнэт цаасны компани (ҮЦК) бүртгэлтэй байгаагаас 36 нь жилийн эцсийн тайланг ирүүлснийг нэгтгэхэд тэдгээрийн 21 нь ашигтай ажилласан үзүүлэлттэй байна.

Хорооноос ҮЦК-уудын хувь нийлүүлсэн хөрөнгө буюу дүрмийн сангийн доод хэмжээг 2016 онд тогтоосон бөгөөд брокерын үйл ажиллагаа эрхлэх бол 100.0 сая төгрөг, дилерийн үйл ажиллагаанд 200.0 сая төгрөг, андеррайтерийн үйл ажиллагаанд 1.0 тэрбум төгрөг байхаар заасан. Энэхүү дүрмийн сангийн шаардлагыг тайлан ирүүлсэн 36 компанийн 23 нь хангасан байна.

Компанийн тухай хуулийн 31.3-т “Тухайн жилийн санхүүгийн тайлангаар компанийн өөрийн хөрөнгийн хэмжээ нь хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнээс багассан тохиолдолд уг тайлан гарснаас хойш ажлын 10 өдрийн дотор төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлаж, хувь нийлүүлсэн хөрөнгөд өөрчлөлт оруулах, компанийг дахин хөрөнгөжүүлэх, эсхүл татан буулгах асуудлыг шийдвэрлүүлэх үүрэгтэй” гэж заасан. Өөрийн хөрөнгийн болон хувь нийлүүлсэн хөрөнгийн харьцааны талаарх тус хуулийн шаардлагыг 15 компани хангасан, 21 нь хангаагүй байна.

Түүнчлэн Хороо ҮЦК-ийн төлбөрийн чадварыг “Хөрөнгийн зохистой харьцаа” гэсэн үзүүлэлтээр тооцдог бөгөөд энэ харьцааг тайлан ирүүлсэн 36 компанийн 28 нь хангажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Зочин
     (109.252.20.***)
    2020/02/15 02:43

    Сзх ны дарга ухаантай баяртсайхан ажилаа олигтой хийж чадахгуй зовхон дарга Нарын шахалтаар хумуусийг ажилаас халахаас ООО юуч хийж чадахгуй. Занданшатарын хаалганы Хун!!!!!!!!

    (0) (0)